Холимог тулааны “One Championship” холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг жил хагасын өмнө ОХУ-ын Марат Гафуровт хоёр дахиа хожигдсоноос хойш өнгөрсөн сарын 23-нд Эдвард Келлитэй тулалдаж, хоёрдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтонд оруулсан билээ. Тэгвэл үүнээс 20 хоногийн дараа хоёр дахь тулаанаа Малайзийн Куала Лумпур хотод хийж, Японы тулаанч Казүки Токүдомег шүүгчийн шийдвэрээр ялсан юм. Япон эр энэ жил 31 настай, холимог тулаанд 18 ялж, 9 ялагдсан үзүүлэлттэй боллоо.
Харин манай тамирчин Ж.Нарантунгалагийн хувьд 42 настай. Тэрбээр ийнхүү холимог тулаанаар 14 ялж, 5 хожигдсон үзүүлэлттэй боллоо.