“Формула 1”-ийн алдарт нисгэгч Льюс Хэмилтон “Мерседес” багтайгаа гэрээгээ шинэчлэв. Тэрбээр өнгөрсөн жил 30 сая фунтын цалин авч байсан бол 2020 он хүртэл 40 сая фунтын цалин авахаар тохиролцжээ.
Л.Хэмилтон гэрээгээ шинэчлэх талаар аль өнгөрсөн өвлөөс хойш “Мерседес”-ийн босс Тото Вольффтой ярилцсан гэнэ. “Формула 1” уралдааны дөрвөн удаагийн аварга, нийт 65 гараанд өнгөлсөн 33 настай британи эр өнөө жил гурван гараанд түрүүлсэн. Гэхдээ нийлбэр дүнгээр “Феррари” багийн немц нисгэгч Себастьян Феттелийн ард жагсаж байгаа юм. Нийт 21 гарааны 10 нь болж өндөрлөсөн бөгөөд С.Феттель 171 оноогоор тэргүүлж буй бол Л.Хэмилтон 163 оноо цуглуулаад буй.