Долдугаар сарын башёд том цолтой олон бөхчүүд гэмтлийн улмаас тэмцээнийг орхиж, дээд зиндааны олон бөхчүүдэд түрүүлэх боломж гарч ирсэн. Үүнийг сэкивакэ Митакэүми ашиглаж, 13 даваагаар түрүүлэх болзолоо нэг өдрийн өмнө биелүүлсэн. Ингэснээр Митакэүми ирэх тэмцээнд озеки цолны болзол сонсох нь тодорхой боллоо. Уг цолыг авахын тулд гурван башёд 33 давсан байх шаардлагатай. Митакэүмигийн өнгөрсөн тавдугаар сард ес давсан бол энэ сард 13 ялалт байгуулсан. Тэрбээр ирэх намрын башёд 11 давахад л озеки цолтон болох боломжтой.
Долдугаар сарын башёд монголчуудын ноёрхол 15 жил үргэлжилсэн. 2003 онд озеки Кайо түрүүлснээс хойш их аварга Хакүхо М.Даваажаргал долоо, Асашёрюү Д.Дагвадорж дөрөв, Харүмафүжи Д.Бямбадорж гурван удаа түрүүлж байв.
Митакеүми одоо 25 настай, 2015 оны гуравдугаар сараас мэргэжлийн сүмод элссэн юм. Тэрбээр өмнө нь жюүрёо зиндаанд түрүүлж, дайчин болон техниктэй бөхийн шагналыг тус бүр нэг удаа, гарамгай барилдааны шагналыг хоёр удаа хүртэж байв.
Манай бөхчүүдийн амжилт
Түрүүлсэн бөхчүүд
Дээд зиндаа: Барууны сэкивакэ Митакэүми 13-2
Жюүрёо: Таканоива (Адьягийн Баасандорж) 13-2
Макүшита: Хакүёзан 7-0
Санданмэ: Кагамио (Батхүүгийн Нанжид) 7-0
Жонидан: Рао 7-0
Жонокүчэ: Цүшида 7-0
Тусгай шагнал
Гарамгай барилдааны шагнал: Барууны сэкивакэ Митакэүми 13-2
Техниктэй бөхийн шагнал: Барууны сэкивакэ Митакэүми 13-2
Дайчин барилдааны шагнал: Юүтакаяама 12-3, Асанояма 11-4