Маргааш буюу наймдугаар сарын 5-ны ням гаригт Монголын чөлөөт бөхийн холбооноос ДАШТ-ийг зорих бөхчүүдийн сорилго барилдаан Спортын төв ордонд болно. Ингээд тус тэмцээний талаарх багц мэдээллийг сонирхуулья.
ХЭЗЭЭ
Наймдугаар сарын 5-нд 10:00 цагаас эхэлнэ
ХААНА
Спортын төв ордонд
ЗОРИЛГО
Ирэх аравдугаар сарын 22-28-нд Унгарын Будапешт хотноо болох чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-д оролцох бөхчүүдийг сонгоно.
Шууд дамжуулах
NTV телевиз
Тив, дэлхийн болон дотоодын тэмцээнд үзүүлсэн амжилтаар нь бөхчүүдэд чансаа тогтоож, уг чансаагаар тэргүүлсэн бөх сорилго барилдааны финалд шууд хүч үзэх эрхтэй бол эхний 7 байрт орсон бусад тамирчид тойргоор болон хэсгийн барилдаанаар ялагчаа тодруулж, чансааны №1-т бичигдсэн бөхтэй барилдах эрх авна. Ингээд финалдсан хоёр бөхийн ялагч нь ДАШТ-ийг улсаа төлөөлөн зорих эрхтэй болох юм.
Чансаагаар тэргүүлсэн болон финалд гарч ирсэн бөхчүүд
ЭРЭГТЭЙ
- 57 кг: Э.Бэхбаяр (Хангарьд) – З.Занабазар (Арслан)
- 61 кг: Т.Түвшинтулга (Аваргууд) – Г.Отгонбаатар (Аваргууд)
- 65 кг: Б.Баярмагнай (Алдар) – Т.Тулга (Арслан)
- 70 кг: С.Ганбаяр (Мэргэд Хангай) – Б.Бямбадорж (Алдар)
- 74 кг: Г.Мандахнаран (Алдар) – Г.Идэрхүү (Аваргууд)
- 79 кг: Г.Төрболд (Женко) – П.Өнөрбат (Хасу-Мегастарс)
- 86 кг: О.Үйтүмэн (Алдар) – Б.Нямбаяр (Аврагч)
- 92 кг: Л.Төртогтох (Арслан) – Б.Өлзийсайхан (Хасу-Мегастарс)
- 97 кг: Ө.Батзул (Аврагч) – П.Өсөхбаатар (Хилчин)
- 125 кг: Н.Золбоо (Хүч) – М.Лхагвагэрэл (Арслан)
ЭМЭГТЭЙ
- 50 кг: Э.Нарангэрэл (Хангарьд) – Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс)
- 53 кг: Э.Сумъяа (Хилчин) – Б.Чимгээ (Хангарьд)
- 55 кг: Э.Даваачимэг (Хилчин) – Б.Халиунаа (Орхон)
- 57 кг: А.Батцэцэг (Хасу-Мегастарс) – С.Цэрэнчимэд (Алдар)
- 59 кг: Б.Шоовдор (Хасу-Мегастарс) – Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор)
- 62 кг: П.Орхон (Алдар) – С.Батцэцэг (Хилчин)
- 65 кг: Э.Цэвэгмид (Алдар) – Х.Болортуяа (Аврагч)
- 68 кг: Ш.Түмэнцэцэг (Хилчин) – Э.Даваанасан (Алдар)
- 72 кг: О.Насанбурмаа (Женко) – П.Номин-Эрдэнэ (Алдар)
- 76 кг: Г.Ариунжаргал (Алдар) – Г.Наранчимэг (Хилчин)