“Тур де Франс”-ын аварга асан Ян Ульрих биеэ үнэлэгчийг гэмтээжээ

1866

Германы нэрт дугуйчин, 1997 онд алдарт “Тур де Франс” дугуйн уралдаанд нийлбэр дүнгээр тэргүүлсэн анхны бөгөөд цор ганц герман тамирчин Ян Ульрих сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн гэнэ.

Я.Ульрих Франкфуртын таван одтой зочид буудалд байрлаж байхдаа өрөөндөө биеэ үнэлэгч захиалсан аж. Түүний хүсэлтээр ирсэн 31 настай бүсгүйд нэрт тамирчин халдсан хэргээр хотын цагдаагийн газар баривчлагдсан юм. 

Олны танил дугуйчин эрийг барьцаагаар сулласан ч тэр оройдоо сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн гэнэ. Ян Ульрих хэрэг үйлдэх үедээ хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд өөрийгөө хянах чадваргүй байсан гэж цагдаагийн тэмдэглэлд дурджээ. Тэрбээр саатуулах байрнаас гарч ирээд их цочролд орсон учир сэтгэцийн эмнэлэгт сэргээх эмчилгээ хийлгэж эхэлсэн гэж гэр бүлийнхэн нь мэдэгдэв.

Тэрбээр 1997 онд “Тур де Франс”-ын аварга болсныхоо дараа 2000 онд Сиднейн олимпод түрүүлсэн. Зүүн Германд өсч, хүмүүжсэн Ян “Тур де Франс”-ын аварга болсноор эх орныхоо баатар болсон юм.

2007 онд Ян Ульрих дугуйн спортоо орхих шийдвэр гаргахгүй үед Лэнс Армстрёнгийн допингийн хэрэг ид сөхөгдөж байлаа. Энэ дуулиан түүнийг ч тойроогүй бөгөөд цус сэлбэх допинг хэрэглэсэн тамирчдын тоонд орж байв. Гэхдээ 2013 онд нэрт дугуйчныг буруугүй гэдгийг албан ёсоор тогтоосон. Үүнээс хойш Ян архинд “дурлах” болжээ.

2014 онд Швейцарьт согтуугаар жолоо барьж яваад хоёр хүн гэмтээж байв. Түүний энэ хэргийг гурван жилийн дараа Швейцарийн шүүх шийдвэрлэж, 21 сар шоронд хорих ялаар шийтгэж, 10 мянган ам.долларын торгууль оноосон аж. Энэ хэргийн дараа эхнэр Сарагаасаа 2017 онд салсан юм.