NBA-д Азид данстай цөөн хэдэн тоглогч байдаг. Түүний нэг нь Жордан Кларксон. Америкт төрсөн ч Филиппиний иргэншилтэй, тус улсын шигшээд данстай болсон “Кливлэнд”-ийн хамгаалагч залуу Азийн наадамд оролцож чадахгүй болжээ.
Учир нь NBA-гийн зүгээс FIBA-гийн албан ёсоор зохион байгуулж буй тэмцээнд л тоглогчдоо чөлөөлөх боломж олгодог. Үүнд олимпийн наадам, ДАШТ, тивийн аварга шалгаруулах тэмцээн орох юм. Харин Азийн наадам эдгээрийн төрөлд хамаарахгүй. FIBA-гаас албан ёсоор зохион байгуулсан гэж тооцдоггүй учир NBA-гийн тоглогчид улсаа төлөөлөх эрхгүй аж.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ейнг Гуиао эцсийн бүрэлдэхүүндээ Жордан Кларксонг оруулсан ч одоо үүнийгээ өөрчлөх хэрэг гарах юм.