Азийн наадмын хамгийн ахмад оролцогч 81 настай тамирчин

1752

Малайз улс 81 настай И Хун Фоныг Азийн наадамд оролцох багийн бүрэлдэхүүнд сонгожээ. Энэ “эмээ” bridge хөзрийн тэмцээнд оролцох аж.

Азийн наадамд шинээр нэмэгдсэн хөзрийн энэ тоглоомыг зохион байгуулагч орны хүсэлтээр нэмсэн юм. Учир нь индонезчууд өөрсдөө түрүүлэх магадлалтай, энэ бүс нутагт өндөр хөгжсөн спорт гэнэ.

И Хун Фоны хувьд Куала Лумпур дахь хөзрийн клубийн багш мэргэжилтэй.

Сонирхуулахад, Малайзийн хамгийн залуу тамирчин нь скэйтбордын төрөлд өрсөлдөх 11 настай Иан Нуриман Амри. Хамгийн ахмад ба залуугийн хооронд 70 насны зөрүү бий.

Шинээр нэмэгдсэн хөзрийн “Bridge” тоглоомны хувьд эрэгтэй, эмэгтэй, эрэгтэй хос, холимог хос, холимог багийн төрлөөр өрсөлдөх аж.