Азийн наадамд оролцох боксын бүрэлдэхүүнтэй танилц

2413

Сонирхогчдын бокс буюу олимпийн боксын төрөл наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Эрэгтэйчүүдийн нийт долоо, эмэгтэй гурван жинд аварга тодрох юм.

Манай улсын боксын бүрэлдэхүүнийг сонирхуулья.

Эрэгтэй:

  • 49 кг: Хархүүгийн Энхмандах
  • 52 кг: Ганхуягийн Ган-Эрдэнэ
  • 56 кг: Хархүүгийн Энх-Амар
  • 60 кг: Эрдэнэбатын Цэндбаатар
  • 64 кг: Баатарсүхийн Чинзориг
  • 69 кг: Отгонбаатарын Бямба-Эрдэнэ
  • 75 кг: Даваасүрэнгийн Давааням

Эмэгтэй:

  • 51 кг: Очирбатын Жаргалан
  • 57 кг: Монхорын Намуун
  • 60 кг: Төмөрхуягийн Болортуул

Дөрвөн жилийн өмнө Азийн наадмаас алтан медаль хүртэж байсан гавьяат тамирчин Д.Отгондалай энэ удаагийн тэмцээнд оролцохгүй аж. Түүнчлэн эмэгтэй 51 кг-д хүрэл медаль хүртсэн М.Нандинцэцэг энэ удаагийн тэмцээнийг өнжих юм. Д.Отгондалайгийн жинд доод жиндээ тулалдаж байсан залуу боксчин Э.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 51 кг-д О.Жаргалан нар оролцох аж.

Сонирхуулахад, эрэгтэй боксчдоос хамгийн залуу нь Х.Энх-Амарын төрсөн дүү Х.Энхмандах. Харин эмэгтэй тамирчдаас 57 кг-д хүч сорих М.Намуун юм. М.Намуун ирэх сард 19 нас хүрнэ.