Евгений Кузнецов – Орос маягийн тансаглал

1802

Стэнлийн цомын эзэн, “Вашингтон Капиталс”-ын орос тоглогч Евгений Кузнецов төрөлх хот Челябинск хотод зочлох үеэр Оросын уламжлалт хоол болох тавагтай баншаар шагнуулсан аж. Төрсөн хотынхоо ах дүүстэй баяраа тэмдэглэхдээ Е.Кузнецов Стэнлийн цомоо авч очсон гэнэ. Түүнчлэн цом дотроо банш хийж идсэнийг Стэнлийн цомыг аюулгүй байлгах үүрэгтэй хамгаалагч Филип Притчард жиргэсэн юм.

Сонирхуулахад, Стэнлийн цомыг орон нутгийн “Traktor Ice Arena”-д KHL-ийн улирлын өмнөх тоглолтын үеэр байрлуулж, үзэгчдэд цуг зурагаа авхуулах боломж өгчээ.

Стэнлийн цом өнгөрсөн долдугаар сараас хойш Орост “аялж” яваа. Тодруулбал, ДАШТ-ий үеэр Москва хотод Алекс Овечкин цомоо авчирсан юм. Тэрбээр Стэнлийн цом дотор хар түрс хийж, зооглосон нь олны анхаарлыг татаж байв.