Монголын 21, чөлөөт бөхийн 11 дэх Азийн наадмын аварга Э.Бэхбаяр

2950

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр түрүүлж Монголын түүхэнд 21 дэх, чөлөөт бөхийн 11 дэх алтан медалийн эзэн боллоо.

Тэрбээр аваргын төлөө Хойд Солонгосын тамирчин Кан Кум Соныг 8:2-оор илүүрхэж, алтан медаль хүртлээ. Аваргын барилдаанд манай бөх найман оноо дараалан авч, илт давамгайлсан бөгөөд барилдааны төгсгөлд хоёр оноо алдсан юм.

Ийнхүү Монголын чөлөөт бөхийнхөн 54 дэх, Монголын шигшээ баг 138 дахь медалиа Жакартагаас албан ёсоор авлаа.

Харин эрэгтэйчүүдийн 65 кг-д хүрлийн төлөө хүч үзсэн Б.Батмагнай Узбекистаны бөх Хасанов Сирожиддинийг барсангүй. Уг нь манай бөх эхний үед 5:2-оор илүүрхэж, хоёрдугаар үед ч оноо илүү явсан ч дөрвөн оноо дараалан алдаад 7:6-гаар хоцорч эхэлсэн. Тиймээс богино хугацаанд оноогоо нөхөхийг оролдсон ч бүтсэнгүй. 10:6-гаар хожигдлоо.