Азийн наадмын хоёр дахь өдөр чөлөөт бөхийн эрэгтэй 125 кг, эмэгтэй 50, 53, 57, 62 кг жинд манай улсын таван бөх зодоглосон. Тодруулбал, эрэгтэйчүүдийн хүнд жинд Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 50 кг-д Э.Нарангэрэл, 53 кг Э.Сумъяа, 57 кг-д А.Батцэцэг, 62 кг-д П.Орхон нар хүч сорьсон юм.
Манай бөхчүүдээс П.Орхон 62 кг-д аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх болсон. Түүнчлэн А.Батцэцэг, Э.Сумъяа нар хүрлийн төлөө хүч сорьсон билээ.
57 кг-д эх орноо төлөөлөн энэ жилийн ДАШТ-д явах эрхээ авсан Алтанцэцэгийн Батцэцэг БНСУ-ын бөх Юм Жи Енийг 5:2-оор буулган авч, Монголын багийн зургаа дахь, чөлөөт бөхийн төрөлд тав дахь медалийг авчирлаа.
А.Батцэцэг энэ жилийн сорилго барилдаанд С.Цэрэнчимэдийг ялснаар ДАШТ-д явах эрхээ авсан юм.