Энэ удаагийн Азийн наадмын таеквондогийн төрөлд манай улс дөрвөн тамирчинтай оролцлоо. Эрэгтэйчүүдийн 58 кг-д Э.Буяншагай өрсөлдөж, эхний тойрогт Пакистаны тамирчин Шахзаибыг 27:11-ээр илүүрхсэн боловч 16-д Тайландын тулаанч Савеквихарий Рамнаронгт 24:3 буюу оноогоор цэвэр ялагдсан юм.
Эрчүүдийн 63 кг-д Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр Бутаны тамирчин Доржи Йесхиг 23:2-оор, дараа нь Ракиб Ахмад Хакимыг 26:5-аар ялсан. Харин шөвгийн наймд олимп, дэлхийн аварга БНХАУ-ын тамирчин Жао Шү Айд 25:5-аар дийлдсэн билээ.
Тэгвэл -80 кг-д П.Тэмүүжин оролцсон юм. Тэрбээр эхний тойрогт Малайзийн Ноор Азланыг 35:13-аар илүүрхсэн. Харин дараагийн даваанд энэ тэмцээнд түрүүлэх хувьтай ДАШТ-ий хошой мөнгөн медальт Узбекистаны Никита Рафаловичид 25:7-гоор ялагдсан.
Өнөөдөр 68 кг-д А.Нацагдорж өрсөлдлөө. Эхний тойрогт хийлж, 16-д Пакистаны Икбал Мохаммадыг 45:24-өөр нутаг буцаасан манай тамирчин шөвгийн наймд Йорданы анхны олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Ахмад Абугаштай тун сайн тулалдсан ч 15:12-оор дийлдлээ.