Сонирхогчдын боксын эхний өдөр эрэгтэй 52, 60, 69 кг, эмэгтэй 51 кг жингийн 32, 57 кг жингийн 16-гийн тоглолт явагдлаа.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Болортуул эхний тулаанаа хийсэн ч Хойд Солонгосын боксчин Жо Сон Хад 5:0-ээр дийлдсэн. Шүүгчид гурван үеийн турш Гуулин улсын тамирчныг ялсан хэмээн санал нэгтэй дүгнэсэн.
Харин эрэгтэйчүүдийн 69 кг-д манай боксчин О.Бямба-Эрдэнэ Узбекистаны боксчин Усман Батуровтой тулалдлаа. Манай боксчин боломжийн тоглож, өрсөлдөгчөө багагүй сандаргасан ч ялалт салгахад тун хэцүү байлаа. Шүүгч нар санал нэгтэйгээр узбек эрийг ялсан хэмээн дүгнэснээр энэ өдөр өрсөлдсөн манай хоёр боксчин эрт тэмцээнээ дуусгалаа.