Жүдо + Дэлхийн шилдгүүд + Сугалаа

4516

Маргааш буюу энэ сарын 29-нд жүдо бөхийн тэмцээн эхэлнэ. Азийн наадмын энэ тэмцээн жүдо бөхийн ДАШТээс өмнө зохиогдож буй сүүлийнх гэдгээрээ манай бөхчүүдийн хувьд онцгой. Бэлтгэлээ шалгаж, хоёрыг тунгаахаар шар тивийн олимпод оролцож буй нь тодорхой болов уу.

Ингээд жин тус бүрийн дэлхийн шилдгүүд болон манай бөхчүүдийн сугалаа яаж гарсныг сонирхуулъя.

ЭРЭГТЭЙ:

60 кг: Д.Амартүвшин (17 жүдоч)

    • Энэ жинд 17 тамирчин бүртгүүлсэн бөгөөд манай улсаас ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин зодоглоно. Тэрбээр “А” хэсгийг тэргүүлж, эхний тойрогт хийлээд хоёрын даваанд Макаогийн Чон Хой Лиотой учраа таарах аж. Түүнийг ялвал залуучуудын дэлхийн аваргын мөнгөтэй БНСУ-ын И Харим, Хонконгийн Юү Кин Тин, Лаосын Соукпаксай Ситхисан нарын хэн ялсантай нь хэсгийн аваргын төлөө барилдана.
    • Энэ жинд олимп, дэлхийн хүрэл медальт Узбекистаны Диёрбек Урозбоев, дэлхийн аварга Казахстаны Елдос Сметов, Парис болон Бакугийн Их Дуулгад түрүүлсэн Японы бөх Торү Шишиме нар өрсөлдөнө.

    66 кг: Б.Эрхэмбаяр (22 бөх)

    • Манай улсын залуу Б.Эрхэмбаяр “С” хэсэгт багтжээ. Тэрбээр эхний тойрогт хийлээд Тайландын Сурасак Пунтанамтай хүч сорино. Түүнийг ялбал хэсгийн аваргын төлөө Казахстаны Елдос Зумаканов, Филиппиний Шүген НаканоМалайзийн Чон Вей Фү нарын хожсонтой нь барилдана.
    • Энэ жинд дэлхийн аварга, БНСУ-ын жүдоч Ан Баул, Хөх хотын гранпри тэмцээний аварга, Парисын болон Токиогийн Их Дуулга мөнгөн медаль хүртсэн Японы Жоширо Марүяма, Тунисийн гранпригийн алт, Тбилисийн гранпригийн хүрэлтэй Шахрам Ахадов нар иржээ.

    73 кг: Ц.Цогтбаатар (25 жүдоч)

Ц.Цогтбаатар “Б” хэсгийг тэргүүлнэ. Эхний тойрогт гоц мөргөсөн Ц.Цогтбаатар дараагийн даваанд Шри Ланкийн Чамара Рэпяллаж, Киргизийн Бектур Рысмамбетов нарын ялсантай нь хүч үзнэ.
Энэ жинд олимпийн аварга, дэлхийн хошой алттай Японы Шохэй Оно, ДАШТ-ий хошой хүрэл медальт БНСУ-ын Ан Чангрим, ДАШТ-ий хүрэл медальт Арабын нэгдсэн Эмиратын Виктор Сквортов нар медалийнб төлөө ширүүн өрсөлдөх нь дамжиггүй.

81 кг: О.Ууганбаатар (21 жүдоч)

  • О.Ууганбаатар эхний тойрогт гоц мөргөөд Тажикийн Акмал Муродов, Палестинийн Весам Абу Рмилах нарын ялсантай нь барилдана. Өрсөлдөгчөө ялвал Казахстаны Дидар Камза, Тайландын Масаүки Терада нарын ялсантай учраа таарах юм.
  • ДАШТ-ий хүрэл медальт Ираны жүдоч Сайед Моллаеигаас бусад нь дан залуу тамирчид.
90 кг: Г.Алтанбагана (17 жүдоч)
  • Г.Алтанбагана эхлээд хийлж, дараа нь Афганистаны жүдоч Мод Исмаил Какартай, ялвал Узбебкистаны Шахзодбек Сабиров Арабын Нэгдсэн Эмиратын Сергей Тома нарын ялсантай өрсөлдөнө.
  • Риогийн олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Японы Машү Бэйкер, Риогийн олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий алт, хошой хүрэлтэй, Инчёны Азийн наадмын хүрэл медальт БНСУ-ын Гвок Дон Хан, Риогийн олимпийн хүрэлтэй Арабын Нэгдсэн Эмиратын Сергей Тома зэрэг шилдгүүд бий.
-100 кг: Л.Отгонбаатар (17 жүдоч)
 
  • Л.Отгонбаатар эхний тойрогт хийлээд Тайландын Вэй Пү Янгтай. Түүнийг ялвал Узбекистаны Шерали Жураев, Балбын Равин Шреста нарын ялсантай нь хүч үзнэ.
  • Тус жинд ДАШТ-ий хүрэл медальт Арабын Нэгдсэн Эмиратын бөх Иван Ремаренко, Парисын Их Дуулгын аварга Японы Кэнтаро Ийда, Токиогийн Их Дуулгын аварга Гү Хам Чой нарын шилдгүүд өрсөлдөнө.
+100 кг: Ө.Дүүрэнбаяр (11 жүдоч)
 
  • Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт хийлээд Казахстаны Санзар Забборов, Тажикийн Шакармамад Мирмамадов нарын ялсантай нь учраа таарах аж.
  • Парисын Их Дуулгын аварга, Японы Такеши Ожитани, Москвагийн Их Дуулгын аварга Ираны Жавад Махжоуб, Парисын Их Дуулгын мөнгөн медальт БНСУ-ын Ким Сүн Мин нар зодоглоно.
ЭМЭГТЭЙ:

48 кг: М.Уранцэцэг (13 жүдоч)

  • Энэ жинг тэргүүлж буй М.Уранцэцэг эхний тойрогт хийлээд дараагийн даваанд Индонезийн Деви Синта, Тайванийн Жюн Ин Гао нарын ялсантай хүч сорино.
  • Олимп, дэлхийн хүрэл медальт Казахстаны Г.Отгонцэцэг, Риогийн олимпийн мөнгөтэй БНСУ-ын Бо Кён Жон, олимпийн хүрэл, дэлхийн аварга, хошой хүрэлтэй Японы Ами Кондо зэрэг шилдгүүд иржээ.

52 кг: Г.Ганцэцэг (17 жүдоч)

  • Манай жүдоч эхний тойрогт хийлж, Хонконгийн Цүи Шүк Китэй барилдана. Түүнийг ялвал Тажикийн Гүлбадам Бабамуратова, Киргизийн Ксениа Белдиагина нарын ялсантай таарна.
  • ДАШТ-ий мөнгөн медальт Японы Нацүми Цүнода, Хөх хот гранпригийн хүрэлтэй БНСУ-ын Да Сол Пак нар иржээ.

57 кг: Д.Сумъяа (16 жүдоч)

  • Эхний тойрогт Тажикстаны Шохида Каландароваг ялвал Хойд Солонгосын Ким Жин А, Балбын Манита Шреста Прадан нарын ялсантай нь хэсгийн аваргын төлөө хүч үзнэ.
  • Загрэб, Хөх хотын гранпригийн аварга Японы Момо Тамаоки, Парис, Абу Дабигийн Их Дуулгын аварга БНСУ-ын Ким Жан Ди нар өрсөлдөнө.

63 кг: Б.Ганхайч (14 жүдоч)

  • Б.Ганхайч эхлээд Вьетнамын жүдоч Пуонг Нген Нгок Демтэй, түүнийг ялвал Тайванийн Юн Тин Чэн, Макаогийн Лай Ман Тан нарын ялсантай нь хүч үзнэ.
  • Загрэбийн гранпригийн алт, Мастерсын мөнгөн медальт Японы Нами Набэкүра, Дюсселдорфийн Их Дуулгын хүрэл медальт Филиппиний Киюми Ватанабэ нар оролцох аж.

70 кг: Ц.Наранжаргал (15 жүдоч)

  • Ц.Наранжаргал эхний тойрогт Киргизийн Айзан Кадирбековаг ялвал Узбекистаны Гулноза Матниязова, Энэтхэгийн Гарима Чоудхари нарын ялсантай нь хүч үзнэ.
  • Будапештийн гранпригийн аварга Японы Саки Нийзое, Парисын Их Дуулгын аварга БНСУ-ын Ким Сеон Гён нарын шилдгүүд иржээ.

+78 кг: Б.Мөнхтуяа (9 жүдоч)

  • Б.Мөнхтуяа эхний тойрогт хийлээд БНХАУ-ын Ян Вантай хэсгийн аваргын төлөө барилдана.
  • ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Ким Мин Жён, Хөх хотын гранпригийн аварга Японы Акира Сонэ нар зодоглох аж.