IJF Абу Дабигийн эрхийг сэргээв

2775

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) -ноос Абу Дабигийн Их Дуулга тэмцээний эрхийг сэргээлээ. Арабын Нэгдсэн Эмиратын жүдо бөхийн холбоо Израиль тамирчдад нээлттэй байдлаар тэмцээн зохион байгуулахаа амласан юм.

Израиль бөхчүүдийг гадуурхсан асуудлаар Олон улсын жүдо бөхийн холбоо өнгөрсөн долдугаар сард Тунисын Гранпри болон Абу Дабигийн Их Дуулга тэмцээнийг цуцлах шийдвэр гаргасан юм. Өнгөрсөн оны Абу Дабигийн Их Дуулгын эрэгтэйчүүдийн 66 кг-д Израилийн жүдоч Тал Фликер түрүүлсэн ч улсынх нь далбаа, төрийнх нь дууллыг эгшиглүүлэхээс татгалзсан. Үүний тулд дээрх хоёр тэмцээнийг энэ жил цуцлах шийдвэр гаргаад удаагүй байсан юм. Уг тэмцээнийг сэргээхийг хүсвэл Засгийн газрын албан бичигтэй, хүсэлт шаардсан аж.

Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газар уг албан бичгийг Олон жүдо бөхийн холбоо руу явуулж, тамирчдыг гадуурхахгүй байх тал дээр арга хэмжээ авч ажиллахаар амлалт өгсөн гэнэ.

Абу Дабигийн Их Дуулга тэмцээн ирэх сарын 27-29-нд болно.