Сенегал улс 2022 оны Залуучуудын зуны олимпийг зохион байгуулна

2112

Олон улсын олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаад 2022 оны Зуны залуучуудын олимпийг Сенегал улс зохион байгуулах болсныг зарлалаа.

Залуучуудын зуны IV олимпийг Африк тивийн Боствана, Нигерь, Тунис, Сенегал зэрэг улс зохион байгуулах сунгаанд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ Удирдах зөвлөлийн гишүүд ирэх аравдугаар сард Аргентинийн Буэнос-Айрес хотод болох чуулганаар хоёр улсыг сунгаанд өрсөлдүүлэх бодолтой байсан юм.

Гэвч Удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр шийдвэр гаргаж, Сенегалд энэ эрхийг өгчээ.

Одоогоор Сенегал улс аль хотод залуучуудын олимпийг хүлээн авахаа шийдээгүй байгаа юм. Нийслэл Дакар болон шинээр байгуулагдсан Диамниадио хотод эсвэл далайн эргийн Сали хотын аль нэгийг нь сонгох төлөвтэй.

Ийнхүү Африк тивд зохиогдох анхны олимпийн төрлийн тэмцээнийг Сенегал улс зохион байгуулахаар боллоо.