Америкийн нээлттэй тэмцээний шинэ аварга Наоми Осака “Adidas” компанийн санал болгосон шинэ гэрээг зөвшөөрч, гарын үсэг зурахаар болжээ.
Дөнгөж 20 насандаа Америкийн нээлттэй тэмцээний шигшээд АНУ-ын Серена Уильямсыг 6:2, 6:4-өөр буулган авч, “Артур Аше” цэнгэлдэхэд хуран цугларсан үзэгчдийн өмнө 3.8 сая ам.долларын урамшуулал хүртсэн гаити гаралтай япон бүсгүй Германы алдарт брэндтэй шинэ гэрээг үзэглэснээр жилд 8.5 сая “ногоон”-ы цалин авахаар болов. Ингэснээр энэ онд хамгийн их орлого олсон эмэгтэй тамирчдын жагсаалтад хоёрдугаарт бичигдэх болжээ. Түүний өмнө Данийн теннисчин Каролин Возняцки хамгийн орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг тэргүүлэх гэнэ.