Волейболын дэлхийн аваргын явц

2122

1-р шатанд 6, 6-аараа 4 хэсэгт үзэлцсэн. Эхний 4 баг нь 2-р шат руу орж байгаа. 2-р шатанд багууд 1-р шатны оноогоо авч орно. Энэ шатанд 4,4-өөрөө 4 хэсэгт хуваагдсан. Гэхдээ эхний шатны 1-р байрны нэг, 2-р байрны нэг, 3-р байрны нэг, 4-р байрны нэг баг 2-р шатны хэсгүүдийг бүрдүүлж байгаа. Хэсгээ тэргүүлсэн багууд 3-р шат руу шууд явж орох бол 2-р байр эзэлсэн багуудаас хамгийн сайн үзүүлэлттэй 2 нь цаашаагаа дэлхийн аваргын төлөөх тулаанд тунаж үлдэх юм. За ингээд 2-р шатыг тоймлоё.

Е хэсэг

А хэсгийг 5 тоглон 5 хожиж итгэл төгс тэргүүлсэн италичууд хүчтэй бн даа. Нутагтаа тэмцээн зохиож байгааг ч хэлэх үү. Аргентинд ганц, Словенд ганц сет алдсан. Зүгээр арчаад л, арчаад л.

В хэсгээс 2-р гарсан Нидерланд Е хэсэгт орох болсон. Хөөрхийс чансаагаараа бүх 24 багаас хойноосоо 3-т жагсаж байгаа амьтас. Сугалаа ч аймаар таарсан. Олимпийн аварга Бразил, Үндэстнүүдийн лигийн финалист Франц, чансаагаараа дэлхийд 6-д жагсаж байгаа Канад гээд л. Нээлтийн тоглолтдоо Канадад 3-0-ээр арчуулаад л. Ээ бүткү ндээ л гэж бодож байлаа. Манай эмэгтэйчүүд бол сайн шүү. Эрчүүдээ нэг харий гэсэн чинь ингээд урам хуга чаав. Тэгсэн чинь юу вэ. Яван чангарсаар хэсэгтээ 2-т орчдог бн шд. Олимпийн аваргуудыг 3-1-ээр хусч гар бөмбөгийн ертөнцийг шоконд оруулж орхисон. Гэхдээ тэр нь нэг өдрийн настай амжилт биш байж. Францыг бас нухаж өгөөд зүгээр ч нэг азаар Бразилыг хожоогүй гэдгээ баталцан. Би энэ 2 тоглолтыг татаж үзчээд босч харайж байсан ч ингээд нэг тойм хийхдээ нэгмөсөн бичий гээд үлдээцэн байсийн.

Е хэсэгт бас С хэсгээс 3-аар гарсан Орос орж ирж байгаа. Тэд уг нь форм ганган л бсан юмсан. Энэ удаа яасийн бүү мэд, нэг л олхиогүй харагдах юм. Олон жил явж ирсэн Дэлхийн лиг/эр/, Гран при/эм/ тэмцээнүүд өнгөрсөн зунаас нэрээ сольж Үндэстнүүдийн лиг нэртэй болсон бсан. Тэнд оросууд Францыг финалд хожиж аваргалж байсан. Тэр формоос юу ч алга. Михаилд нэг бодол бий гэдэг шиг Михаилов одоо алаад өгөх юм байлгүй дээ.

D хэсгээс 4-өөр гарсан Финлянд энэ хэд дээр нэмэгдэж байгаа. Кубыг нухцан гарууд шүү. Жаахан аз байсан бол Ираныг ч гэсэн хусчих л байлаа. Иран чинь эвгүй баг шүү дээ, базарваань. Финчүүд гэхдээ одоо энэ хүрээд зогсох байх оо.

1-р шатны дараах дүнгээр энэ хэсгийн хүснэгт нэг иймэрхүү.
Итали 15 оноо
Нидерланд 11
Орос 10
Финлянд 6

Мэдээ: Sport Window Olnoo