UFC 229: Конор МакГрегор луу халдсан гурван хүнийг саатуулжээ

3852

Орос тулаанч Хабиб Нурмагомедов өрсөлдөгч Конор МакГрегорыг ялсныхаа дараа түүний багийнхан руу довтолж, шуугиан дэгдээсэн. Зөрүүлээд Хабибын багийн гурван гишүүн Конор луу халдсан юм.

Тэгвэл UFC холбооны тэргүүн Дана Уайт болсон үйл явдалтай холбоотой сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр үзэгчдийн суудлаас тамирчин руу халдсан Хабибын багийн гурван гишүүнийг цагдаагийнхан саатуулсан талаар мэдээлэв.



Д.Уайт үймээн болсонтой холбогдуулан, тэмцээний зааланд Кабибт аваргын бүсийг нь өгөхөөс татгалзсан. Одоогоор үзэгчид рүү халдсан дагестан эрд ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа юм. Харин түүний багийн гурван гишүүнийг түр саатуулах байр луу авч явсан болохыг Д.Уайт мэдээлсэн. Түүнчлэн эдгээр эрчүүд бүгд АНУ-ын иргэн бус, гадны иргэншилтэй. Тиймээс хэрвээ АНУ-аас гарч явбал, дахин виз олгохгүй байх магадлал өндөр боллоо.