ОЛИМП 2032: Хоёр Солонгос олимпийн сунгаанд нэгдэв

1443

Хойд болон Өмнөд Солонгос нэгдэж, 2032 оны зуны олимпийг зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор Олон улсын олимпийн хороонд бичгээр өгчээ.

Энэ талаар хоёр улсын албаныхан Кэсон хотод уулзалт хийсний дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ. Үүгээр ч зогсохгүй ирэх жил Герман болон Дани улсад болох эрэгтэй гандболын ДАШТ-ийг хоёр улсын эрэгтэй шигшээ баг хамтарч оролцохоор болов.

Түүнчлэн “Токио 2020” зуны олимпийн наадамд зургаа эсвэл долоон спортын төрлөөр хамтрах төлөвлөгөөтэй байгаа аж.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн сард Пёнчан хотод уулзах үеэр олимпийн сунгаанд хамтарч оролцохоор ярилцсан юм. 2032 оны зуны олимпийн сунгаанд өрсөлдөнө гэдгээ хамгийн түрүүнд Энэтхэг улс зарласан. Түүнчлэн Герман улс сунгаанд хүчээ сорих бодолтой байгаа мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн сард Залуучуудын зуны олимпийг амжилттай зохион байгуулсан Аргентинийн Буэнос-Айрес хот мөн зуны олимпийн сунгаанд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.