UFC: Даниел Кормьегийн сүүлийн өрсөлдөгч хэн бэ

1689

UFC холбооны хоёр жинд аваргын бүс эзэмшиж буй Даниел Кормье 40 нас хүрэхээсээ өмнө сүүлийн тулаанаа хийгээд их спортоо орхих бодолтой байгаа.

Хэрвээ энэ үнэн бол ирэх оны гуравдугаар сарын 20-ноос өмнө амжиж сүүлийн тулаанаа хийнэ гэсэн үг. Өдгөө 39 настай америк эр “UFC 230”-д Деррик Льюсийг ялж, хүнд жингийн аваргын бүсээ хамгаалсан. Ийнхүү хүнд жин болон хагас хүнд жингийн аваргын бүсээ хамгаалсан анхны тулаанч болсон юм.

Д.Льюсийг ялсныхаа дараагаар тэрбэр Брок Леснарыг тулаанд дуудсан билээ.

Тодруулбал, ирэх оны гуравдугаар сард төрсөн өдөр нь болохоос хоёр долоо хоногийн өмнө сүүлийн тулаанаа хийх хүсэлтэй байгаа аж.



Брок Леснарын хувьд 10 жилийн өмнө хүнд жингийн аваргын бүс эзэмшиж байв. Тэрбээр UFC-гээс хоёр ч удаа зодог тайлсан. Допингийн шинжилгээнд нэг бус удаа бүдэрч, спортоо орхиход хүрсэн юм. Хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард UFC 226-д Д.Кормьетэй тулалдахаар эргэн ирсэн ч дахин допингийн шинжилгээнд бүдэрсэн тул цуцлагдсан. Түүний хорио ирэх оны нэгдүгээр сард дуусах тул Д.Кормьегийн хүсээд буй тулаан болох боломжтой.