2009 онд Роттердамын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д түрүүлж байсан Францын Моргэйн Рибу саяхнаас Канад улсад амьдарч, холимог тулааны бэлтгэлээ үргэлжлүүлэх болжээ. Түүний 2019 оны зорилго нь UFC-д тулалдах гэнэ.
21-хэн насандаа жүдогийн дэлхийн аварга цолыг хүртэж байсан Францын Моргэйн Рибу одоо Канад улсад амьдарч байгаа аж. Роттердамын дэвжээнд Японы Каори Мацүмото, Португалын Телма Монтейра нарыг ялж, 57 кг-д түрүүлж байсан бүсгүй 2013 онд 26 насандаа их спортоо орхисон. Түүнээс хойш холимог тулааны спортод зүрхээ өгч, нутагтаа дөрөв дараалан ялаад байгаа аж. Харин одоо UFC-д орох зорилгоор Канад улсад амьдарч байгаа бөгөөд тун удалгүй тав дахь тулаанаа хийхээр төлөвлөсөн.
Моргэйн Монгол жүдочдоос Х.Эрдэнэт-Одтой 2008 оны Москвагийн Супер цомын тэмцээнд учраа таарч, ялагдаж байв.