Хотын спорт: Боулингийн УАШТ гурав хоног үргэлжилнэ

1644

22 жилийн ойтойгоо золгож байгаа Монголын боулингийн холбооны 2018 оны улсын аварга шалгаруулах нээлтэй тэмцээн энэ сарын 10-12-нд “Big bowling” төвд болно. 

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй, ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог баг /2 эрэгтэй, 1 эмэгтэй/ гэсэн төрлөөр явагдана. Хэрвээ тамирчин бүх төрөлд оролцвол нийт 16 тоглолт гүйцэтгэх юм байна. Төрөл тус бүрт байр эзлүүлж, цом, медаль, мөнгөн шагнал хүртээх юм байна. Мөн хамгийн өндөр оноотой тамирчид “Мастерс” ангилалд бас өрсөлдөх аж. 

13 дахь удаагаа болох энэхүү тэмцээний зорилго нь боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, клубуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, тамирчдын чансааг тогтоох, Олон тэмцээн, уралдаанд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах юм байна.