Аймгийн арслан Болдын Эрдэнэхүүд начин цол олгох тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн барина

1502

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар өнгөрсөн жилийн баяр наадмын шөвгийн 16 буюу таваас дээш давсан бөхчүүдийн допингийн дүгнэлттэй холбогдуулж, арга хэмжээ авчээ.

Допинг илэрсэн нь тогтоогдсон улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын баяр наадамд шөвгөрсөн амжилтыг нь хүчингүйд тооцов.

Гарьд Н.Ганбаатар, харцага А.Цацабшир нарт олгосон “Хурц шаламгай” чимгийг хурааж, шинээр начин болсон Ц.Бямба-Очирын цолыг хураах шийдвэр гаргалаа.

Н.Ганбаатар гарьдад унасан аймгийн арслан Болдын Эрдэнэхүүд шинээр начин цол олгохоор Ерөнхийлөгч өргөн мэдүүлэхээр тогтсон бол А.Цацабшир харцагад бүдэрсэн улсын начин Ч.Хөхчирэнгэр, Ц.Бямба-Очирт ойчсон улсын арслан Э.Оюунболдод “Өсөх идэр” чимэг өгөхөөр болов.