Усанд сэлэлт: Мисси Фрэнклин 23 насандаа их спортоо орхилоо

1721

Олимпийн таван удаагийн аварга, АНУ-ын усанд сэлэгч Мисси Фрэнклин ид залуу 23 насандаа их спортоо орхилоо.

Лондоны олимпоос дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртэж байсан америк бүсгүй Риогийн олимпоос нэг алтан медаль зүүсэн юм. Түүнчлэн ДАШТ-ээс 11 алт, хоёр мөнгө, гурван хүрэл медалийн эзэн болсон. Харамсалтай нь, мөрний гэмтлийн улмаас эрт их спортоо орхих боллоо.

Тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сараас хойш мөрний бэртэлтэй байсан. Энэ бэртэл нь бүрэн эдгэрэхгүй байгаа тул арга буюу спортоо орхиж байгаагаа зарлав. 

“Өдөр бүр өвдөхөөс залхаж байна. Цаашид сайн эхнэр, хэзээ нэг өдөр сайн ээж байхыг хичээнэ. Амьдралынхаа дараагийн үе рүү ороход бэлэн болсон” гэж ярьжээ.