Дуулиан: Арьс өнгөний үзэл гаргасан чөлөөт бөхийн шүүгч эрхээ хасуулав (видео)

2082

АНУ-ын ахлах сургуулийн АШТ-ий үеэр шүүгч Алан Малонэй өнгөт арьст Андрю Жонсонгийн үсийг барилдааны үеэр тайруулсан юм. Энэ үйлдэл Америк даяар дуулиан тарив.

Нью Жерси хотын чөлөөт бөхийн шүүгч Алан Малонэй ахлах сургуулийн тэмцээн шүүж байхдаа өнгөт арьст Андрю Жонсонг үсээ тайруулахыг тушаасан юм.  

Энэ асуудал богино хугацаанд олныг хамарсан өргөн хүрээтэй маргаан дагуулсан юм. Нью Жерси мужаас сонгогдсон улс төрч, сенатын гишүүд хүртэл А.Малонэйгийн үйлдэлд дургүйцэж байгаагаа илэрхийлсэн. Улмаар мужийн спортын хорооноос А.Малонэйгийн шүүгч хийх эрхийг нь бүх насаар нь хорив. 

А.Малонэйгийн арьс өнгөний үзэл гаргасан анхны үйлдэл энэ биш гэнэ. Тэрбээр 2016 онд өнгөт арьст өөр нэг шүүгчтэй маргаан үүсгэж байсан билээ.