Жүдо: 2018 оны IJF-ийн цувралаас хамгийн их орлого олсон тамирчид

1289

Олон улсын жүдо бөхийн холбооноос 2018 оны IJF-ийн цуврал тэмцээнээс хамгийн их орлого олсон бөхчүүдийг танилцууллаа. Энэхүү жагсаалтыг Францын жүдоч Кларисс Агбегнену тэргүүлсэн юм.

Энэ онд франц бүсгүй тивийн болон дэлхийн аваргад өнгөлж, багийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн. Түүнчлэн Армийн ДАШТ-д түрүүлж, Мастерсын аварга болсон юм. Тэрбээр нийт 43 мянган ам.долларын урамшуулал авчээ. Харин түүний ард Украины залуу од Дария Билодид 42 мянган “ногоон”-ы шагнал авсан үзүүлэлтээр бичигдэв. Гэхдээ Дариягийн залуучуудын ДАШТ-д түрүүлсэн урамшуулал нь энэ тоонд багтаагүй. Хэрвээ түүнийг нь багтаавал Д.Билодидын урамшуулал 44 мянга болно.

2018 онд зохион байгуулсан нийт тэмцээнд 480 жүдоч ямар нэг байдлаар медальд хүрч, урамшуулал авсан юм. Эдгээр нийт урамшууллын дүн ойролцоогоор гурван сая ам.долларт хүрнэ.

IJF-ийн цуврал тэмцээнийг 2009 оноос зохион байгуулсан. Энэ хугацаанд нийт 20 сая ам.долларыг урамшуулалд зарцуулжээ.

Тамирчид нийт олсон орлогынхоо 20 хувийг дасгалжуулагчдаа өгдөг билээ. Харин эдгээр шагналын мөнгийг жагсаахдаа 20 хувийг хасалгүй тооцсон юм.

Сонирхуулахад, Японы баг тамирчид нийт 712 мянган ам.долларын урамшуулал авсан. Тус улсын 28 жүдоч 10 мянгаас илүүг урамшуулалд авчээ. Харин ОХУ-ын жүдочид 198 мянга, Францын бөхчүүд 165 мянган ам.долларын урамшуулал хүртлээ.

2018 оны хамгийн их орлоготой тамирчид


  • 1. Кларисс Агбегнену (Франц) – 43.000 ам.доллар
  • 2. Дария Билодид (Украин) – 42.000
  • 3. Гүрам Түшишвили (Гүрж) – 41.000
  • 4. Юта Абэ (Япон) – 39.000
  • 5. Николоз Шеразадишвили (Гүрж) – 38.500
  • 6. Цүкаса Ёшида (Япон) – 38.000
  • 7. Ан Чан Рим (БНСУ) – 35.500
  • 8. Чизүрү Араи (Япон) – 35.000
  • 9. Хифүми Абэ (Япон) – 35.000
  • 10. Сарах Асахина (Япон) – 33.500
  • 11. Сайэд Моллаи (Иран) – 32.500
  • 12. Шори Хамада (Япон) – 32.000
  • 13. Чой Гү Хам (БНСУ) – 32.000
  • 14. Идалис Ортис (Куба) – 32.000
  • 15. Варлам Липартелиани (Гүрж) – 30.500