Допинг: 90 настай дугуйчин өвөө хориотой бодис хэрэглэв

1024

90 настай америк дугуйчин Карл Гровын шинжилгээний хариу сөрөг гарсан тул түүний дээд амжилтыг нь хүчингүйд тооцлоо.

Тэрбээр өнгөрсөн долдугаар сард АНУ-ын ахмадын уралдаанд түрүүлж, дээд амжилт тогтоосон юм. Гэвч энэ тэмцээний үеэр түүнээс авсан допингийн шинжилгээгээр хориотой бодис илэрсэн тул амжилтыг нь хүчингүйд тооцох болжээ. К.Гров допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. Түүний шинжилгээнээс анаболик стероидын төрлийн тренболон хэмээх бодис илэрсэн. Харин К.Гров тэмцээний өмнөх өдөр идсэн махыг буруутгасан юм.

Мэргэжлийн дугуйчдын дунд допингийн хэрэглээ их өндөр хувьтай байдаг. 2010 оны “Тур де Франс” уралдааны аварга, испани дугуйчин Алберто Контадор 2012 онд допингийн улмаас эрхээ хоёр жилээр хасуулж, аварга цолоо хураалгаж байв. Түүний цуснаас кленбутерол хэмээх бодис илэрч, дуулиан тарьсан. Тухайн үед А.Контадор тэмцээний үеэр идсэн хоолноос болсон хэмээн мэлзэж байлаа.