Улсын гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш нараас допинг илэрчээ

2870

Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийт 31 бөхөөс допингийн шинжилгээ авсан бөгөөд тус холбооны тэргүүн Р.Нямдорж сэтгүүлчидтэй уулзах үеэр таван бөхөөс хориотой бэлдмэл илэрсэн болохыг зарласан юм. Тэрбээр уг таван бөхийн нэрийг зарлахаас татгалзсан. Учир нь “А” сорьцны хариу сөрөг гарсан ч “Б” сорьцоо шинжилгээнд хамруулах боломж байгаа учраас ийн нийтэд зарлахаа хойшлуулсан билээ.

Тэгвэл тус холбооны зүгээс допинг илэрсэн гэх таван бөхийн дөрөв нь хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай албан бичиг тараажээ.

Эндээс үзвэл улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нар допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бололтой. Түүнчлэн аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын бөхчүүдээс допинг илэрсэн аж.