Хоёрдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшигчид тодорлоо

1530

Монголын үндэсний олимпийн хорооноос тухайн сард болсон уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчин, багийг алдаршуулах зорилгоор “Сарын шилдэг тамирчин”-г тодруулдаг уламжлалтай болоод байгаа билээ.

Хамгийн анхны шагналыг жүдоч Д.Сумъяа хүртэж байсан бол түүний дараагаар чөлөөт бөхийн П.Орхон, шатарчин Д.Батсүрэн, 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг тус тус энэ шагналын эзэн болсон юм.

Тэгвэл шинэ оны анхны шагнал болох нэгдүгээр сарын шилдэг тамирчнаар усанд сэлэлтийн залуу тамирчин Б.Энххүслэн тодорчээ.

Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард явагдсан усанд сэлэлтийн УАШТ-д нийт есөн алтан медаль хүртсэн бөгөөд үүнээс тавд нь улсын рекордыг шинэчлэн тогтоожээ. Б.Энххүслэн одоогоор 16 зайд улсын дээд амжилтыг эзэмшдэг.

НЭГДҮГЭЭР САРЫН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

НИЙЛБЭР ДҮН:

Г.Гантуяа Чөлөөт бөх 27,2%
П.Орхон Чөлөөт бөх 27,3%
Ч.Отгонцэцэг Гүйлтийн цана 15,5%
Б.Энххүслэн Усанд сэлэлт 29,8%

Олон нийтийн санал асуулгын дүн:

Г.Гантуяа Чөлөөт бөх 37,31%
П.Орхон Чөлөөт бөх 28,96%
Ч.Отгонцэцэг Гүйлтийн цана 6,76%
Б.Энххүслэн Усанд сэлэлт 26,9%

Спортын сэтгүүлчдийн санал асуулгын дүн:

Г.Гантуяа Чөлөөт бөх 17,2%
П.Орхон Чөлөөт бөх 25,7%
Ч.Отгонцэцэг Гүйлтийн цана 24,2%
Б.Энххүслэн Усанд сэлэлт 32,7%

Түүнчлэн хоёрдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшигчид тодорчээ. Энэ сард нийт долоон тамирчныг сарын шилдэгт нэр дэвшүүлсэн бөгөөд Францын Парис хотноо болсон жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, мөн 24 орны тамирчид оролцсон Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн боксчид болох Х.Энх-Амар, Б.Мишээлт, О.Жаргалан, наймдугаар сард Индонезийн Жакарта хотноо явагдах Азийн Наадмын өмнөх сорилго тэмцээнд амжилттай оролцож, түрүүлсэн таэквондогийн тамирчин П.Тэмүүжин нар өрсөлдөж байгаа юм.

Сарын шилдэг тамирчныг тодруулах санал асуулга энэ сарын 16 хүртэл үргэжлэх юм. Сар бүрийн шилдэг тамирчныг тодруулахад спортын сэтгүүлчдээс 50 хувь, онлайн санал асуулгаар 50 хувийг харгалзаж үзэхээр болсон юм.

Хэрвээ уншигчид маань сарын шилдэг тамирчинд санал өгөх хүсэлтэй бол энд дарна уу