Эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын хуваарь тодорхой болов

1715

Энэ сарын 17-18-нд Японы Такасаки хотноо болох эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын хуваарь тодорч, оролцох найман баг хоёр хэсэгт хуваагдлаа. “А” хэсгийг эзэн орны баг болох Япон тэргүүлж, нөгөө хэсгийг Беларусь толгойлсон юм. Эхний хэсэгт Японы хамт Канад, Швед, АНУ-ын баг орсон бол дараагийн хэсэгт Беларусийн хамт БНХАУ, Монгол, Румыний шигшээ баг багтжээ.

Эмэгтэйчүүдийн дэлхийн цом хэмээн зохиогдох болсон цагаас хойш япончууд илт давамгай буюу 9 түрүүлсэн амжилттай бол хятадууд 6-д нь алт авчээ. Харин америкчууд 2003 онд Токиод аварга болж байв.

Өнгөрсөн жил Японы шигшээ баг дэлхийн аварга Юү Сүсаки нь эзгүй байсан ч ОХУ-ын бүсгүйчүүдийг илүүрхэж, түрүүлсэн юм. Харин энэ удаа олимп, дэлхийн аварга Ю.Сүсакигаас гадна Риогийн олимпийн аварга Рисако Кавай, Сара Дошо нар оролцох гэнэ.

Тэмцээний хуваарь

Бямба гариг, 3 сарын 17-нд (Улаанбаатарын цагаар)
08:00 Канад v АНУ (А дэвжээ) / Монгол v БНХАУ (Б дэвжээ)
09:15 Япон v Швед (А) / Беларусь v Румын (Б)
10:30 Швед v АНУ (А) / Румын v БНХАУ (Б)
11:45 Япон v Канад (А) / Беларусь v Монгол (Б)
15:30 – Нээлтийн ажиллагаа
16:00 Швед v Канад (А) / Румын v Монгол (Б)
17:15 Япон v АНУ (А) / Беларусь v БНХАУ (Б)
Ням гариг, 3 сарын 18 -нд (Улаанбаатарын цагаар)
08:00 XII байр
09:30 V байр
12:00 Хүрэл медалийн төлөөх барилдаан
01:30 Алтан медалийн төлөөх барилдаан