Чөлөөт бөх: Эмэгтэйчүүд гурван медальтай

1922

Энэтхэгийн Шинэ Дэли хотод дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Ази тивийн АШТ эхэлсэн. Чөлөөт бөхийн төрлөөр эхний өдөр манай эмэгтэйчүүд бүх жинд медалийн төлөө өрсөлдөж, хошой мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Ази тивийн АШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-д медальтнууд тодорлоо.

Манай улсаас таван бөх медалийн төлөө хүч үзэж, 55 кг-д Б.Дөлгөөн, 59 кг-д А.Батцэцэг мөнгө, 68 кг-д Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртсэн юм.

Б.Дөлгөөн, А.Батцэцэг нар аваргын төлөө нутгийн тамирчинд ялагдсан бол Э.Дэлгэрмаа Энэтхэг, Японы бөхөд ялагдсан ч Казахстан, Узбекистаны бөхчүүдийг ялаад медалийн тавцанд гарлаа.

Өнөөдөр 53, 57, 62, 65, 72 кг жингийн медальтнууд тодрох юм.