IJF: Олимпын эрх олгох тэмцээний хугацааг сунгалаа

1314

Олон улсын жүдо бөхийн холбооноос гуравдугаар сард болох ёстой байсан бүх олон улсын тэмцээнийг цуцалсан билээ.

“COVID – 19” вирусын халдвар дэлхий даяар эрчтэй байгаа тул Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлөөс хэд хэдэн шийдвэр гаргасан юм.

  • Олимпын эрхийн оноо цуглуулах хугацааг зургадугаар сарын 30-нд хүртэл сунгах
  • Тивийн АШТ-ийг дөрөвдүгээр сарын 30-наас хойш зохион байгуулах
  • Өсвөрийн болон залуучуудын бүх тэмцээнийг дөрөвдүгээр сарын 30-нд хүртэл цуцлах