Токио 2020: Буэнос Айрест болох боксын олимпын эрхийн тэмцээн цуцлагдлаа

1202

Хойд болон Өмнөд Америкийн боксчид энэ сарын 26-наас дөрөвдүгээр сарын 3-нд Аргентинийн Буэнос Айрес хотод болох олимпын эрх олгох тэмцээнд бэлдэж байсан билээ.

Олон улсын олимпын хорооны Ажлын хэсгээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Аргентинд болох тэмцээнийг цуцалж, тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

“Токио 2020”-ын Ази, Номхон далайн орнуудын эрх олгох тэмцээнийг анх БНХАУ-ын Үхань хотод хийхээр төлөвлөсөн ч вирус тархсан тул Йорданы Амман хот руу шижүүлсэн юм.

Олимпын эрхийг 30 орны 96 боксчин авчээ

Олимпын эрх олгох анхны тэмцээн Африкт өнгөрсөн хоёрдугаар сард болсон юм. Тэгвэл Йорданы Амман хотод болсон Ази, Номхон далайн орнуудын эрх олгох тэмцээнээс 16 орны 63 боксчин эрх авчээ.

  • Казахстан – 9 (эрэгтэй 52, 63, 69, 75, +91, эмэгтэй 51, 60, 69, 75)
  • Энэтхэг – 9 (эрэгтэй 52, 57, 63, 69, 75, 81, 91, +91, эмэгтэй 51, 57)
  • Узбекистан – 7 (эрэгтэй 52, 57, 63, 69, 91, +91, эмэгтэй 51)
  • БНХАУ – 6 (эрэгтэй 52, 75, 81, эмэгтэй 51, 69, 75)
  • Австрали – 5 (эрэгтэй 52, 81, +91, эмэгтэй 57, 75)
  • Йордан – 5 (эрэгтэй 57, 63, 69, 81, 91)
  • Тайвань – 4 (эмэгтэй 51, 57, 60, 69)
  • Тайланд – 4 (эрэгтэй 52, 57, эмэгтэй 60, 69)
  • Япон – 3 (эрэгтэй 69, эмэгтэй 51, 57)
  • Иран – 2 (эрэгтэй 57, 75)
  • Филиппин – 2 (эрэгтэй 75, эмэгтэй 51)
  • БНСУ – 2 (эмэгтэй 57, 60)
  • Тажикстан – 2 (эрэгтэй 63, 81)
  • Монгол – 1 (эрэгтэй 63)
  • Шинэ Зеланд – 1 (эрэгтэй 91)
  • Вьетнам – 1 (эрэгтэй 57)