Канад улс олимпыг хойшлуулах хүсэлтэй байна

1311

Канадын олимпын хороо болон Паралимпын хорооноос “Токио 2020” энэ зун эхэлвэл тамирчдаа явуулахгүй.

Цар тахал буюу Пандеми зарласны улмаас олон спортын арга хэмжээ хойшлогдож, цөөнгүй нь цуцлагдсан.

Олны анхаарлыг татаж буй нэг асуудал бол “Токио 2020”. Тэгвэл Канадын олимпын хорооноос энэ зун олимп зохион байгуулвал оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.

Канадын олимпын хорооноос “Токио 2020”-ыг нэг жилээр хойшлуулах санал тавьжээ. “Энэ бол зөвхөн тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал биш. Олон нийтийн эрх ашиг яригдаж байгаа асуудал” гэж албан бичигт дурджээ.

Канадын олимпын хорооны энэхүү мэдэгдлийг “Токио 2020”-д оролцох Австралийн багийн ахлагч Иан Честермэн дэмжсэн байна.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар Японы ерөнхий сайд Шинзо Абэ парламентийн хурлын танхимд хийсэн мэдэгдэлдээ олимпыг хугацаандаа болно гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Энэ бол зохион байгуулагчдын зүгээс олимп цуцлагдаж магадгүйг баталсан анхны үйлдэл болов.

Ш.Абэ Олон улсын олимпын хороог олимпыг хойшлуулах эсвэл цуцлах үгүйг ойрын хугацаанд шийднэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.