2021 оны долдугаар сарын 23-нд олимпын нээлт болно

1598

ОУОХ, Токиогийн олимпыг зохион байгуулах хорооноос “Токио 2020”-ыг ирэх оны долдугаар сарын 23-нд зохион байгуулахаар тохиролцсон гэж Японы “Майничи” мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Японы NHK телевизээс олимпын товыг энэ долоо хоногт багтааж, зарлахаар төлөвлөж байгааг мэдээлсэн юм.

Одоогоор ОУОХ уг мэдээллийг албан ёсоор батлаагүй байна.

Сонирхуулахад, Токиогийн олимпын албан ёсны зардлыг 12 тэрбум ам.доллар гэж тооцсон. Цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулснаар 5.7 тэрбум ам.долларын алдагдал гарна гэж Кансай их сургуулийн эрдэмтэн Кацүхиро Мияамото тооцсон аж.

Японд олимп цуцлагдахаас өмнө ойролцоогоор 5 сая орчим тасалбар зарагдсан байв.