МҮБХ-оос санаачлан Арван засгийн наадмыг орлох “Дөрвөн уулын хишиг барилдаан”-ыг 2007 оноос эхлэн зохион байгуулж байгаа билээ.
Ерөнхий ивээн тэтгэгчээр АПУ компани оролцдог ба АПУ компаний нэрэмжит “Богд хайрхын хишиг” барилдаан гэж явдаг.
2007 онд анх зохион байгуулагдахад Булган аймгийн Бүрэг хангай сумын харъяат улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр түрүүлж байсан түүхтэй.
Яг (2020.10.18) энэ өдөр Богд хайрханы хишиг барилдаан 13 дахь удаагаа Монгол Бөхийн Өргөөнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харъяат улсын гарьд Ө.Бат-орших тэргүүтэй 256 бөх барилдсанаас Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага Оргихын Хангай түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар үзүүрлэлээ. Их шөвөгт улсын заан М.Бадарч, Улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарчээ.