Өнгөрсөн амралтын өдөр Формула 1-ийн ээлжит гараа явагдлаа. Португалын Гранприд “Мерседес” багийн нисгэгч Льюс Хэмилтон түрүүлсэн юм.
Эхний хоёр тойргийн дараа гуравдугаарт бичигдэж байсан Л.Хэмилтон 20 дахь тойргоос тэргүүлэгчийн эгнээнд орсон юм. Үүнээс хойш британи эр тэргүүлэгчийн байраа алдсангүй. Тэрбээр 92 дахь гараанд түрүүлснээр домогт нисгэгч Михаил Шумахерын 91 гараанд өнгөлсөн дээд амжилтыг шинэчиллээ.
Португалын Гранприд түрүүлснээр Л.Хэмилтон энэ улирлын 12 гарааны наймд нь тэргүүлж, 256 оноогоор ДАШТ-ийг хошуучилж явна. Энэ жилийн ДАШТ-д түрүүлвэл алдарт М.Шумахерын өөр нэгэн дээд амжилтыг давтах юм. Одоогоор Л.Хэмилтон дэлхийд зургаа түрүүлсэн амжилтаар М.Шумахерын ард бичигддэг билээ.
Шагналын тавцанд Л.Хэмилтоноос гадна түүний багийн хамтрагч “Мерседес”-ийн хоёрдугаар нисгэгч болох финланд эр Валтерри Боттас, “Рэд Булл” багийн нидерланд нисгэгч Макс Верстаппен нар орсон юм.
“Мерседес” багийн хоёр шилдэг нисгэгчид энэ жил долоон гараанд цуг шагналын тавцанд зогслоо. ДАШТ-ийг нийлбэр дүнгээр Л.Хэмилтон 256 оноогоор тэргүүлж, В.Боттас 179, М.Верстаппен 162 оноогоор удаалж байна.