Үндэсний бөх: Нийслэлийн өдрийн барилдаанд М.Бадарч түрүүллээ

2227

Нийслэлийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан М.Бадарч нарын 256 бөх энэ барилдаанд зодоглосон юм.

Улсын аварга нэг, улсын заан хоёр, улсын харцага долоо, улсын начин 22 цолтон энэ удаагийн барилдаанд бүртгүүлжээ.

Өнөө жилийн баяр наадмын түрүү бөх П.Бүрэнтөгс улсын аварга цолтойгоо анхны барилдаандаа зодоглов. Тэрбээр гурав даваад оноолтоор аймгийн заан Э.Мөнхжаргалд унасан аж.

Энэ удаагийн барилдаанд шинэ заан М.Бадарч түрүүлж, аймгийн арслан Э.Ууганбаяр үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Б.Даваа-Очир нар үлджээ.

Сонирхуулахад, нийслэлийн өдөрт зориулсан анхны барилдааныг 1995 онд зохион байгуулж байв. Үүнээс хойш энэ барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ гурав түрүүлсэн амжилтаар тэргүүлдэг бол одоогийн Улаанбаатар хотын захирагч, улсын аварга Д.Сумъяабазар хоёр түрүүгээр удаалдаг билээ.

Тус барилдааны бөхийн дүйзийг эндээс харна уу.