![](https://koo-bucket-2022.s3.ap-southeast-1.amazonaws.com/wp-content/uploads/2022/10/04115406/archery_logo-120x120.png)
Байт харвааны холбоо
Байгуулагдсан огноо: 1960
Хаяг: МҮОХ-ны байр # 108, ХУД-15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 14210
Утас: 9910-0644, 9919-8786
Удирдлага
Ерөнхийлөгч
Пунцаг ЦАГААН
Ерөнхий нарийн бичиг
Тамир АМАРЖАРГАЛ
Танилцуулга
Уулын спортын ОУХМ, Спортын Гавьяат багш Р.Зориг 1960 онд МБТСЭ-ийн ТЗ-ийн Спорт хариуцсан орлогч даргаар ажиллаж байхдаа БНХАУ-д байт харвааны дасгалжуулагчаар ажиллаж байгаад нутаг буцаж явсан Чехословакийн мэргэжилтэн Шимек Антонинтой уулзаж өөрийн оронд байт харвааны спортыг хөгжүүлэх талаар санал тавьсан байна. Тэр үед АУДэС-ийн оюутан асан Б.Цэрэн чех хэл мэддэг байсан бөгөөд түүгээр хэлмэрчлүүлэн Шимек Антониныг Монголд 3 сар ажиллуулах зөвшөөрлийг авснаар байт харвааны спортыг өөрийн оронд хөгжүүлэх эхлэлийг тавьсан юм.