Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо

Байгуулагдсан огноо: 1995

Хаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Hyundai Elevator Tower 17060

Утас: 7733-5544

Цахим шуудан: mmorinerdene@gmail.com

Цахим хаяг: https://www.morinerdene.mn/

Удирдлага

Ерөнхийлөгч

Цогт БАТСАЙХАН

Ерөнхий нарийн бичиг

Чимэддорж ХИШИГБААТАР

Танилцуулга

ММСУХ нь Монголын ард түмний дунд олон зуун жилээр уламжилж ирсэн хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, уяачдын болон унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага.

ММСУХ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болж буй хурдан морины уралдааныг удирдан зохион байгуулж, уялдуулан зохицуулдаг спортын холбоо мөн.

1995 оны 5 дугаар сарын 25-нд Монголын уяачдын төлөөлөгчдийн их хурлаар байгуулагдсан.

Энэ их хуралд 19 аймгийн 221 төлөөлөгч оролцсон.

1995 оны 6 дугаар сард Хууль зүйн яаманд бүртгүүсэн.

1995 оны 7 дугаар сард Монголын Үндэсний Олимпийн Хороонд гишүүнээр элссэн. Ингэснээр Олон Улсын Олимпийн Хартийн дагуу Монгол Улсын хэмжээнд, хурдан морины уралдааны төрлөөр бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэх эрх, үүрэг хүлээсэн албан ёсны спортын холбоо болсон юм.