Дуулиан: Усман гудамжны есүсийг тулаанд дуудлаа

816

Нигерийн хар дарсан зүүд хочит Камару Усман UFC258-д багийн анд Гилбэрт Барнсыг хүнд цохилтоор ялсаны дараа: Тэр Масвидал өмнөх ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол дахин надтай даагаа нэхэх тулаан хийж болно.

“Би дэлхийн хамгийн шилдэг тулаанч, тиймээс миний хараал идсэн нэрийг хүндэтгэх хэрэгтэй гэдэгт та бүхэн итгэх хэрэгтэй. Тэр тэнд ердөө нэг гудамж шүүрддэг нэгэн, магадгүй өөрийгөө Есүс гэж нэрлээд байгаа этгээд (Хорге Масвидалыг хэлж байна). Өөрийгөө зургаахан өдрийн бэлтгэлээс болж ялагдсан гээд байгаа бол түүнд ахиж надтай тулалдвал юу болохыг үзүүлээд өгөх болно” гэв.

Өнгөрсөн зун Абу Дабид болсон тэмцээнд Усман, Барнстай тулалдах байсан ч Барнс ковид-19 вирусын халдварын улмаас тулалдах боломжгүй болж, түүний оронд тухайн үед бэлэн байсан Масвидал тулалдсан. Уг тулаанд Усман оноогоор ялж байсан. Ялагдалдаа шаралхсан Масвидал хэвлэлд ярилцлага өгөхдөө “би тулаанд төлөвлөж бүрэн бэлтгэлээ хангасан бол эргэлзээгүй түүнийг ялах байсан юм, би хариу тулааныг хүсэж байна” гэсэн нь Камара Усманы ундууцлыг хүргэжээ. Тэрээр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ Масвидал би чамайг булшлаад өгье чиний тулааны дуудлагыг хүлээж авлаа гэв.

Энэхүү мэдэгдлийг сонссон даруйдаа Масвидалын менежер Малки Кава твиттерт “Тулалдацгаая. Масвидал Усманы эсрэг. Бид дуудлагыг хүлээн авлаа” гэж жиргэжээ.

Хэрэв хөгжөөн дэмжигчид энэ тулааныг хүсэж байгаа бол тэд хүссэнээ аваг.

UFС-н ерөнхийлөгч Дана Вайт

Хорге Масвидал ч энэ бүхнийг сонсоод чимээгүй өнгөрсөнгүй. Тэр намайг булшлах гэсэн үү?, Тэвэрч аваад хөл дээр дэвсэж намайг булшлах гэж үү энэ нь түүний тоглоомын төлөвлөгөө юу?, Тэр ингэж хэнийг хуурах гээд байгаа юм бэ? хэмээн жиргэжээ.

Абу Дабид Усман тактикийн тулаан хийж Масвидалыг торонд шахан оноогоор ялсан. Куба гаралтай Масвидал /түүнийг Диазтай хийсэн цуст тулаанаар нь үзэгчид мэднэ/ нь АНУ-н Флорида муж улсаас төрөн гарсан холимог тулааны шилдэг төлөөлөл бөгөөд түүнтэй адил гудамжны хүнд хэцүү байдлаас товойн гарсан ах дүү Ник Диаз, Нэт Диаз нарыг тулаан сонирхогч залуус маань андахгүй бизээ.

Ингээд тун ч удалгүй энэ ондоо багтаад гал гарсан ширүүн тулаан зохион байгуулагдах нь цаг хугацааны асуудал гэдэг тодорхой болов.


UFC261 – Монголын тулаанч Д.Батгэрэл тулалдана