UFC 260: Францис Нганну даагаа нэхэв

1508

Холимог тулааны UFC холбоноос зохион байгуулдаг “UFC 260” дахь тулаан өнөөдөр боллоо. Энэ өдрийн гол тулаан нь хүнд жингийн аваргын бүсний төлөө Стипе Миочич болон Францис Нганну нарын хооронд боллоо.

Америк тулаанч Стипе Миочич болон камерун гаралтай франц зодоонч Францис Нганну нар UFC 220-д хүч үзээд шүүгчдийн саналаар С.Миочич аваргын бүсээ хадгалж үлдсэн төдийгүй хүнд жинд гурван тулаан дараалан бүсээ авч үлдсэнээр рекорд тогтоож байлаа.

Харин энэ удаад Ф.Нганнугийн ээлж болжээ. Аваргын бүсийн төлөөх анхны тулаандаа ялагдсан тэрбээр дараагийн тулаандаа Деррик Льюст шүүгчийн саналаар дийлдэж, замнал нь хүнд байдалд орсон. Үүнээс хойш камерун залуу дийлдэх гэж юу байдгийг мартсан гэхэд болно. Гурван жилийн өмнө БНХАУ-ын Бээжин хотод болсон UFC-гийн тулаанд Куртис Блайдесийг эхний үед хүнд цохилтоор ялснаас хойш дөрөв дараалан өрсөлдөгчөө сөхрүүлэв. Чингэхдээ бүх тулаанаа цагаас нь өмнө дуусгасан. Сүүлийн таван тулааныхаа дөрвийг эхний үед өндөрлүүлжээ. Аварга цолоо хамгаалж буй С.Миочич л түүний хүнд нударгыг хоёрдугаар үе хүртэл тэссэн юм.

LAS VEGAS, NEVADA – MARCH 27: Francis Ngannou of Cameroon reacts after his victory over Stipe Miocic in their UFC heavyweight championship fight during the UFC 260 event at UFC APEX on March 27, 2021 in Las Vegas, Nevada. (Photo by Jeff Bottari/Zuffa LLC)

Шинэхэн аварга Ф.Нганну UFC-д 16 ялж, гурав хожигдсон үзүүлэлттэй боллоо. Тэрбээр бүсээ хамгаалах хамгийн эхний тулаанаа UFC-гийн домгуудын нэг “Яс” хочит Жон Жонстой хийж мэдэх юм.

Ялалтынхаа дараа ч Ж.Жонсыг албан ёсоор тулаанд дуудаж, бэлэн байгаагаа илэрхийлсэн. UFC-д ялагдаж үзээгүй Ж.Жонс хамгийн сүүлд өнгөрсөн оны хоёрдугаар сард остагонд гарсан. Хагас хүнд жингийн босоо аварга америк эр Ф.Нганну-С.Миочичийн хэн ялсантай нь тулах хүсэлтэй байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн билээ.