Олимп цуцлагдахгүй

1307

Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны дэд Ерөнхийлөгч Тошиаки Эндо “Коронавирусын эсрэг авч байгаа арга хэмжээнээс авч үзэхэд бид олимпийг зохион байгуулах боломжтой байгаа бөгөөд зохион байгуулагчид ч цуцлах талаар бодохгүй байгаа” хэмээн бямба гарагт хийсэн мэдэгдэлийнхээ үеэр хэлжээ.

“Хэдийгээр коронавирусын тархалт их байгаа хэдий ч тархалтыг хумих боломжгүй гэсэн үг биш. Японы нөхцөл байдал, сөрөг арга хэмжээг харгалзан үзвэл бид өвчний тархалтыг зогсоож чадна гэж төлөвлөн ажиллаж байна.” хэмээн “BS TV Tokyo” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Коронавирусын эсрэг арга хэмжээ авах талаар засгийн газрын дэд хороог ахлаж буй халдварт өвчний мэргэжилтэн Шигеру Оми наадмыг зохион байгуулах тал дээр “Зохистой арга хэмжээг авах цаг нь болсон” хэмээн хэлсэн байна. Эндо Омигийн хэлсэн үгийг “шинжээчдийн дүгнэлтээс үндэслэсэн” гэж тодорхойлсон бөгөөд зохион байгуулах хорооны шинжээчдийн баг олимпыг аюулгүй зохион байгуулах төлөвлөгөөг судлаж байгаа гэсэн аж. Токиогийн наадмыг цуцлах шийдвэр гарах магадлал, цаг хугацааны талаар Эндогоос асуухад “Бид энэ талаар зөвшилцөөгүй” гэж хариулав.

Үзэгчгүй байх хэдий амар ч гэсэн бид мэргэжлийн бейсбол болон хөлбөмбөгийн лигийн үзэгчдийн тоонд үндэслэн шийднэ гэв.