Камару Усман:Бидний мэддэг Конор одоо байхаа больсон

1152

Холимог тулааны супер од Конор “Notorious” МакГрегорыг амтай болгон л тулаанд дуудах, эсвэл түүний талаар хэвлэл мэдээлэлд ярилцлага өгдөг болжээ. Сүүлийн жилүүдэд базаахгүй амжилттай яваа боловч UFC-н түүхэнд хамгийн агуу мөнгөний машин, тод од нь хэвээрээ байна.

Нигерийн хар дарсан зүүд хочтой Камару Усман хэдхэн долоо хоногийн өмнө Хорхе “Гудамжны Есүс” Масвидалын эсрэг галзуу тулаан хийж ялсан. Энэ ялалтын дараа Конор МакГрегор олон нийтийн сүлжээнд түүнийг өөрийнх нь арга барилийг дуурайсан гэж шүүмжлээд Усманы эсрэг хэзээд тулалдахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Энэ нь ч Усманы эгдүүцлийг хүргэсэн бололтой. Тэрээр саяхан ESPN-д ярилцлага өгөхдөө Конорын талаар хэд хэдэн сонирхолтой зүйлс яриад амжсан.

Тэр бол зүгээр том ам. Тэр надтай тулалдахдаа магадгүй хэсэгхэн хугацаанд тэсэх байх.Түүний ур чадвар илт муудсан гэдгийг бүгд харсан шүүдээ.Тэр өмнө нь аваргын хос бүсийг эзэмшиж байхдаа өөр Коннор байсан.Харин одоо тэр мөнгөтэй алдартай ч энгийн нэг зодоонч болчхоод байна. Тэр өмнө нь мөнгөгүй, амжилтаар цангасан нэгэн байхад түүнийг бүгд л хүндэлдэг байлаа хэмээжээ.

Өөрийн гэсэн өвөрмөц тулааны арга барил, олны анхаарлыг татаж чадах авьяастай МакГрегор амжилтаас амжилтад яарсаар жиндээ үнэмлэхүй амжилт тогтоосон Жосе Алдог нам цохин унагааж өөрийн нэрийг цуурайтуулсан. Түүнээс арван нэгэн сарын дараа Эдди Альварестай ширүүн тулалдаан өрнүүлж хошой аварга болж түүхэнд нэрээ тэмдэглүүлсэн юм. Тэр цагаас хойш Нэт Диазтай хоёр удаа тулалдаж, боксын ертөнцөд Флойд Мейдейторт дийлдэж чамгүй мөнгө халаасалсны дараа октагонд эргэн ирж Хабиб Нурмагомедовт ялагдсан. Түүний дараа Дональд “Ковбой” Серронег богинохон хугацаанд нам цохисны дараа Дастин Поред нэгдүгээр сард дийлдсэн.Үүнээс хойш МакГрегор октагоноос хэсэг хугацаанд хол байсан ч бизнесийн салбарт тэсрэлт хийсэнд, Форбс сэтгүүлээс түүнийг сүүлийн арван хоёр сарын хугацаанд хамгийн их орлого олсон тамирчнаар тодруулсан билээ.

Эх сурвалж: www.gnp1.de