UFC 263: Марвин “Италийн мөрөөдөл “Ветторигийн эсрэг Израиль “The Last Stylebender”Адесанья 2

1430

Өнгөрсөн гуравдугаар сард Израиль Адесанья Ян Блаховичийг хагас хүнд жинд ялж, UFC-ийн хоёр өөр жингийн аварга болох гэж оролдоод бүтэлгүйтсэнээр холимог тулааны замналдаа анхны ялагдлыг амссан юм. Одоо тэр өөрийн үндсэн жиндээ эргэн ирсэн бөгөөд Марвин Ветторитай хийх UFC 263 тэмцээнд өөрийгөө хэн бэ гэдгээ батлан харуулахыг хүсч байна. Харин дэд оргил тулаанд ялааны жин буюу хамгийн хөнгөн жингийн аварга Дейвесон Фигейредо, жингийн чансааны нэгт бичигдэж байгаа Брэндон Морено нар ахин нэг удаа тулалдахаар октагонд гарах нь.

UFC 263-ын шууд дамжуулатыг хэрхэн үзэх вэ?

UFC 263 тэмцээн Монголын цагаар 6-р сарын 12-ны 11 цагт эхэлнэ. Урьдчилсан хөтөлбөр (Fight Pass захиалгад багтсан) болон үндсэн хөтөлбөрийг (17.89 еврогийн үнэтэй PPV хэлбэрээр) хоёуланг нь UFC.tv портал дээр шууд дамжуулах болно.

Хамгийн сонирхол татаж байгаа тулаан

Гол тулаанд Нигерийн Израиль Адесания (20-1-0), Итали зодоонч Марвин Веттори (17-4-1)нар тулалдана. Итали эр өмнө нь Адесанягийн оргилд хүрэх замд таарсан хамгийн хатуу шалгуур болж байсан удаатай. Тухайн үед Нигер эр шүүгчдийн саналаар ялсан ч шүүгчдийн нэг нь Ветториг илүү байсан гэж үзсэн байдаг.

Залуу Адесяна тэр үед дөнгөж UFC-ийн хоёр дахь тулаанаа л хийж байсан бөгөөд тухайн үед өрсөлдөгчийнхөө барилдааны ур чадварыг мэддэг байсан тул босоо байдлаас тулалдсан.Тэр цагаас хойш нэгэнт гурван жил өнгөрчээ. Адесания олон шилдгүүдийг буулган авч жиндээ босоо аврага болсны дараа хагас хүнд жингийн аварга Ян Блаховичд ялагдсан.Харин Веттори сүүлийн таван тулаандаа ялахдаа , Жек “Жокер” Херманссон, Кевин Холланд зэрэг шилдгүүдийг замаасаа зайлуулснаар жингийн чансаанд гуравт бичигдэх болсон юм.

Дэд оргил тулаанд Бразилын Дейвесон “Дайны бурхан” Фигуэйредо (20-1-0) , Брэндон “Алуурчин нялх хүүхэд” Морено (18-5-1) нар сүүлийн зургаан сарын хугацаанд хоёр дахь удаагаа тулалдах гэж байна. UFC 256 гол тулааныг хийсэн хоёр тамирчин оноо хувааснаар тулаан өндөрлөж, Дейвесон Фигуэйредо аваргын бүсээ хадгалж үлдсэн. Энэ удаад аварга маань илт давуу тулаан үзүүлж байж л аваргын бүсээ авч үлдэх бол Мореногийн хувьд өмнөхөөсөө илүү сайн бэлтгэж ирэх нь дамжиггүй.

Хэдийгээр аваргын төлөөх тулаан биш боловч энэ удаа халуун цуст Нэйт Диас Британы зодоонч Леон Эдвардсын эсрэг торонд таван үе тулалдах боломжтой. Диазын тавьсан болзол нь таван үеийн тулаан байсан аж. Харин Англи эр үүнийг асуудал биш гэж үзээд хүлээн авсан юм. Лион Эдвардсын хувьд тулааны ертөнцийн томчуудын нэгийг ялснаар Камару Усманы эсрэг зодолдох эрхээ олж авна. Харин халуун цуст Диаз Хорхе Масвидалийн эсрэг аваргын төлөө тулаанд ялагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрсний дараа октагонд эргэн ирнэ.Залуу бас ид үедээ яваа Эдвардс ялахуу эсвэл цусаа үзхээр улам улангасан тулалддаг эрэмгий Нейт Диаз ялах уу гэдгийг бид харахад хоёр долоо хоногийн хугацаа үлдлээ.

UFC 263
2021 оны 6-р сарын 12
АНУ-ын Аризона мужийн Глендейл дэх Гила Ривер Арена

Гол хөтөлбөр

Дунд жингийн аваргын төлөөх тулаан
Израиль Адесания -Марвин Веттори

Ялааны жингийн аваргын төлөөх тулаан
Дейвесон Фигейредо-Брэндон Морено

Леон Эдвардс-Нэйт Диас
Демиан Майа-Белал Мухаммед
Пол Крейг-Жамахал Хилл

Урьдчилсан хувилбар

Дрю Добер-Брэд Риддел
Даррен Стюарт-Эрик Андерс
Жоанн Калдервуд -Лаурен Мерфи
Хаким Даводу -Мовсар Евлоев
Алексис Дэвис-Панни Кианзад
Фрэнк Камачо-Мэтт Фревола
Сижара Эубанкс-Карол Роза
Чейз Хупер-Стивен Петерсон
Луижи Вендрамини -Фарес Зиам
Жейк Коллиер-Карлос Фелипе