Хоккей ДАШТ: 1/4 шигшээд тоглох багууд тодорлоо

1847

Зургадугаар сарын нэгний өдөр Латви улсын нийслэл Рига хотод зохион байгуулагдаж байгаа 84 дэх удаагийн шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж 1/4 шигшээд оролцох багуудын нэрс тодорлоо. ОХУ, Швейцар, Чех, Словакын шигшээ баг А группээс плей-оффт шалгарсан бол В группээс АНУ, Финлянд, Герман, Канад  хэсгээ тэргүүлжээ.

Онооны байдал

А хэсэг: Орос – 17, Швейцар – 15 оноо, Чех – 13, Словак – 12, Швед – 10, Дани – 9, Беларусь – 4, Их Британи – 4.

B хэсэг: АНУ – 18, Финланд – 17 оноо, Герман – 12, Канад – 10, Казахстан – 10, Латви – 9, Норвеги – 8, Итали – 0.

Шигшээ тоглолтууд зургадугаар сарын гуравны өдөр болж өнгөрнө.

Хэсгээ тэргүүлэн гарсан Оросын баг тамирчид Канад шигшээтэй. Одоогийн аваргын нэрийг авч явж буй Финлянд Чехийн шигшээтэй. Швейцарын шигшээ баг Канадыг плей-оффт гаргахад том үүрэг үзүүлсэн Германтай.  Мөн АНУ баг тамирчид  Словакын багтай ийнхүү тоглохоор боллоо.

Шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Олон улсын шайбтай хоккейн холбоо (IIHF) -ны ивээл дор 1920 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа билээ.

Сүүлчийн 83 дахь шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 2019 оны 5-р сарын 10-26 хооронд Словакийн Братислав, Кощицед зохион байгуулагдаж аваргаар Финляндын шигшээ баг Канадыг 3:1 харьцаатайгаар хожиж, гуравдугаар байрыг хойд хөршийн тамирчид 3:2 харьцаатайгаар Чехийг хожиж авч байжээ.