Олимпын нээлтийн талаарх товч мэдээлэл

1338

Өнөөдөр таван жил хүлээлгэсний эцэст зуны олимп нээлтээ хийнэ. Токиогийн олимпын цэнгэлдэхэд долдугаар сарын 23-нд орон нутгийн цагаар 20:00 (Улаанбаатарын цагаар 19:00) их наадмын нээлтийн үйл ажиллагаа болох юм.

Олимпын наадмын шууд дамжуулалт дөрвөн цаг үргэлжилнэ. Энэ удаагийн олимпын шууд дамжуулалтыг Монголын телевизүүдийн холбоонд багтдаг 13 ТВ хамтарч зохион байгуулж буй.

Наадмын нээлтийн үйл ажиллагааны үеэр олны анхаарлыг татдаг мөч бол тамирчдын жагсаал билээ. Энэ удаагийн олимпын жагсаалд 205 орны төлөөлөгчид оролцоно. Хамгийн анх 1908 онд Лондонд болсон олимпоор тамирчдын жагсаалыг зохион байгуулснаас хойш уламжлал болжээ.

Эхлээд Грек, эцэст нь Япон

1896 онд орчин цагийн анхны олимпыг зохион байгуулсан хүндэт гавьяатай Грек улс уламжлал ёсоор баярын парадын салхийг хагална. Энэ удаагийн олимпод баг тамирчид япон цагаан толгойн дарааллаар жагсах болжээ. Грекийн багийн араас дүрвэгчдийн баг жагсах юм.

Таван жилийн өмнө Риогийн олимпод анх оролцохдоо дүрвэгчдийн баг сүүлээсээ хоёрдугаарт гарч ирж байлаа.

Тамирчдын жагсаалыг зохион байгуулагч орны баг тамирчид төгсгөдөг. Уг уламжлалын дагуу япончууд хамгийн сүүлд нь гарч ирэх юм. Харин тэдний өмнө 2028 оны олимпыг зохион байгуулах АНУ, 2024 онд нутагтаа хүлээн авах Францын баг тамирчид гарч ирнэ.

Монголын багийн хувьд 190-д жагсана.