О.Бямба-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа

43

“Амман-2022” боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Тэмцээнд 30 орны 320 тамирчин өрсөлдөж буй бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ БНСУ-ын боксчныг илүүрхэн ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.

Энэ тэмцээнээс одоогоор 15 орон медаль хүртсэнээс Казахстан 20, Узбекистан 12, Энэтхэг 12, Монгол 10 медальтай тэргүүлж байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо