Булганчууд Самбо бөхийн УАШТ-ийг 33 жилийн дараа хүлээн авахад бэлэн боллоо

725

1990 оны самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт, Монгол Улсын 3 удаагийн аварга ОУХМ Ж.Оргилболдын нэрэмжит 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд эхэлнэ. Анхдагчийн өлгий Булганчууд 30 жилийн дараа нутагтаа УАШТ-ий хүлээн авч байгаа бөгөөд дэлхийн аварга гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, дэлхийн аварга ОУХМ Д.Алтансүх, Д.Пүрэвдорж, Ч.Марал-Эрдэнэ тэргүүтэй 20 байгууллагын 200 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн 58, 64, 71, 79, 88, -98, +98 кг, эмэгтэйчүүдийн 50, 54, 59, 65, 72, -80, +80 кг, байлдааны самбын 58, 64, 71, 79, 88, -98, +98 кг-ын жинд өрсөлдөхөөр хуран чуулаад байна.